Мэдээ

Удирдлагын мэндчилгээ

Удирдлагын мэндчилгээ
Удирдлагын мэндчилгээ

Үе үеийн тамирчид дасгалжуулагчид, эрдэмтэн багш нар, спорт сонирхогч,  та бүхний энэ өдрийн амрыг айлтгахын ялдамд Монгол улсад орчин үеийн Биеийн Тамир Спортын салбар үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойн мэндийг хүргэе!

Наян найман жилийн түүхтэй Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын цахим хуудсаар уншигч, хэрэглэгч тантай учран золгож байгаадаа туйлын баяртай байна.

Бидний хамт олон 2022 оны 12 сард “Хүүхэд залуучуудыг чийрэгжүүлэх усан спорт сургалтын төв”-ийг байнгын ашиглалтанд хүлээн авч иргэд хөдөлмөрчдөд үйлчилгээ үзүүлж байна. 2024-2025 онд аймгийн төвийн багуудад спорт заалнуудыг шинээр барьж байгуулахаар зураг, төсөв, гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах тендэр зарлагдсан байгаа. Архангай аймгийн маань спортын материаллаг бааз жилээс жилд өргөжин тэлж байна.  БТСУХ-ноос 21 аймагт халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүн амын бие бялдрын өнөөгийн түвшинг бодитоор тодорхойлох Сорилын төвийг улсын хэмжээнд 2 аймагт хийж хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байгаагийн нэгээр нь Архангай аймаг сонгогдон Солонгос улсад туршлага судлаад ирсэн.

 Манай байгууллагын хувьд түүхэндээ анх удаа хангайн бүсийн хэмжээнд стандартын заал талбайтай томоохон хэмжээний бүтээн байгуулалт болох 1000 хүний суудалтай спортын ордон ашиглалтанд орж,  бүсийн, улсын, тивийн бүр цаашлаад дэлхийн хэмжээний тэмцээнүүдийг хүлээн авахад бэлэн болоод буй явдал билээ.

Бид биеийн тамир, спортын үйл ажиллагаа, чанар хүртээмжийг иргэн бүрд нээлттэй ил тод хүргэхээр байгууллагын цахим санг бүрдүүлэн ажиллаж байна.

Манай байгууллагын цахим хуудсаар үйлчлүүлж буй эрхэм хэрэглэгч, уншигч таныг өөрт хэрэгцээтэй мэдээ мэдээллийг олж авч, бидэнтэй санал сэтгэгдлээ хуваалцахыг хүсье!

Хүндэтгэсэн: Архангай аймгийн Биеийн Тамир Спортын газрын дарга Р.Батболд

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.