Мэдээ

Даргын мэндчилгээ

Даргын мэндчилгээ
Удирдлагын мэндчилгээ

Архангай аймгийн Биеийн тамир, спортын үе үеийн ахмадууд,тамирчид, шүүгчид, дасгалжуулагч багш нар, ажилтан албан хаагчид маань хоёрзууныг дамжин бүтээлцсэн түүхэн цаг хугацааг мөнхлөн үлдээх спортын цахим санбүрдүүлж, байгаад баяртай байна. Архангай аймгийн спортын салбар нь 1936 онданх байгуулагдсан цагаасаа 85 жилийн түүхэн цаг хугацаатай учиран золгож байна.Энэ хугацаанд Бүх ард түмний спартакиад, Улсын аварга шалгаруулах тэмцээн,Монголын залуучууд, Оюутны анхдугаар их наадам, Хүүхдийн спортын наадам,Үндэсний спортын наадам, Тив Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Олимпийннаадамд тамирчид маань амжилттай оролцож олон арван медаль хүртсэнээс гаднаМонгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчид төрөн гарсаар байна. 1959 онд3000 хүний суудал бүхий цэнгэлдэх хүрээлэн, 1963 онд 26*13 тай спорт заал, 2003онд 36*32 той 400 хүний суудал бүхий спорт заал ашиглалтанд оруулан Бүс, Улсынаварга шалгаруулах тэмцээнүүдийг аймаг орон нутагтаа зохион байгуулан ирснээсгадна орчин цагийн шийдэл бүхий 1000 хүний суудалтай спортын ордон, Стандартынхөл бөмбөгийн талбай, дугуйн зам, сумдад спортын заал танхимууд шинээр барьжбайгуулагдан ард иргэдийн дунд бүх нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх,эрүүл чийрэг бие бялдартай, идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэх нөхцөлболомжоор хангагдахын зэрэгцээ орчин үеийн спортын төрлүүдийг аймаг ороннутагтаа шинээр хөгжүүлэх, спортын материаллаг баазыг нэмэгдүүлснээрхичээллэгчдийн тоо нэмэгдэж байна. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.