Мэдээ

"Дасгал хөдөлгөөн хийцгээе" идэвхтэй хөдөлгөөний нэг сарын аян

"Дасгал хөдөлгөөн хийцгээе" идэвхтэй хөдөлгөөний нэг сарын аян
Цаг үеийн мэдээ

“ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙЦГЭЭЕ” ИДЭВХИТЭЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДЭМЖИХСАРЫН АЯНЫ ХҮРЭЭНД ЗОХИОГДОХ АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭГДСЭН ЗААВАР

 

 Иргэд өдөр тутмын амьдралдаа эрүүлзөв амьдралын хэв маягийг хэвшүүлж, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг тогтмолхийж, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, бие бялдраа чийрэгжүүлэх,биеийн дархлааг дэмжих “Дасгал хөдөлгөөн хийцгээе” идэвхтэй хөдөлгөөнийг дэмжихсарын аяныг улсын хэмжээнд 2021 оны 06 дугаар сарын 02-30 өдрийг дуусталххугацаанд арга хэмжээ, сургалт гэсэн хоёр хэлбэрээр зохион байгуулна.

Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо,Архангай аймгийн Биеийн тамир, спортын газраас сарын аяны хүрээнд зохиогдохарга хэмжээ, сургалтыг мэргэжил, арга зүйгээр хангаж, зөвлөмж, зааварчилгааөгнө.

 

Аяны хүрээнд дараах арга хэмжээ, сургалт зохион байгуулна.

1.    “Алхах-Гүйх-Дугуй” арга хэмжээг 2021 оны 05 дугаар сарын31-ээс 06 дугаар сарын 27 нд

2.    “Алхах-Гүйх-Дугуйны селфийн уралдаан дээрхи хугацаанд

3.    “Иогоор хичээллэе” сэдэвт 10 видео хичээлийн цувралсургалтыг 2021 оны 06 дугаар сарын 02-30 нд

4.    “Идэвхтэй хөдөлгөөн ба суугаа хэв маяг” сургалтыг 2021оны 06 дугаар сарын 14-18 нд

5.    “Шагайт дасгал” сэдэвт үндэсний уламжлалт тоглоомнаадгайн танин мэдэхүйн сургалтыг 2021 оны 06 дугаар сарын 02-30 нд

 

1.    “Алхах-Гүйх-Дугуй унах” арга хэмжээний заавар

Нэг. Зорилго: Иргэдийн өдөр бүр хийдэг алхах,гүйх, дугуй унах зэрэг зорчих хөдөлгөөнөөр бие бялдраа чийрэгжүүлэн биеддархлаа тогтоож коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэхэд оршино.

Хоёр. Хамрах хүрээ

Архангай аймгийн иргэд,аж ахуй нэгж байгууллагууд, хувийн хэвшлүүд оролцоно.

 Гурав. Зохион байгуулах хугацаа

1.   2021 оны 05 дугаар сарын 31-ээс06 дугаар сарын 13 өдрийг дуусталх хугацаанд алхалт гүйлтийн тэмцээн

2.   2021 оны 06 дугаар сарын 14-өөс06 дугаар сарын 27 өдрийг дуусталх хугацаанд дугуй унах

3.   Дээрх тэмцээнүүдийн нийлбэрдүнгээр ганцаарчилсан болон багийн дүнг гаргана.

Дөрөв. Тэмцээн явагдах журам

1.   Архангайн гүйгчид-2021 Фэйсбүүк группэд нэгдэх

2.   STRAVA олон улсын гүйлтийнапплейкшныг утсандаа татаж суулгана.

3.   STRAVA апп дээр Arkhangai running2021 гэсэн группд нэгдэн гүйх боломжтойболно. Страва апп ашиглах заавар зөвөлгөөг Архангайаймгийн Биеийн тамир, спортын газар пэйж хуудас болон Архангайн гүйгчид-2021 фэйсбүүк группээс авна уу.

4.   Байгууллагын мэдүүлгийг 2021 оны 05-р сарын 28-30 өдрүүдэдАрхангай аймгийн Биеийн тамир, спортынгазар пэйж хуудас, mgl.boxer22@yahoo.comхаягаарболон биеэр хүргэж болно.

5.   28 хоногын хугацаанд хамгийн хол зайг  / км / алхсан, гүйсэн, дугуй унасан  иргэд болон аж ахуй нэгж байгууллагыгшалгаруулна.

Тав.Шагнал урамшуулал

“Алхалт-Гүйлт-Дугуй”

1-р байр эрэгтэй, эмэгтэй – Батламж 150,000 төгрөг

2-р байр эрэгтэ, эмэгтэй – Батламж 120,000 төгрөг

3-р байр эрэгтэй, эмэгтэй – Батламж 100,000 төгрөг

Аж ахуйнэгж байгууллага

1-р байр Батламж 300,000 төгрөг

2-р байр Батламж 250,000 төгрөг

3-р байр Батламж 200,000 төгрөг

Утас: 98113358, 99636189

 

“ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙЦГЭЭЕ”ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДЭМЖИХ САРЫН АЯНЫ АЛХАЛТ-ГҮЙЛТ-ДУГАЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХБАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДЫН МЭДҮҮЛЭГ

Овог нэр

Хүйс

Албан тушаал

Архангайн гүйгчид 2021 фэйсбүүк группэд нэгдсэн эсэх 

Страва апплейкшний нэр

/Akhangain running 2021 group/ нэгдэх

Утасны дугаар

1

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

Жич: Байгууллагыг хариуцан зохион байгуулж ажиллах хүний Овог нэр, албантушаал, холбоо барих дугаар.

2.    “Алхах-Гүйх-Дугуйны селфийн уралдаан

“Алхах-Гүйх-Дугуй унах явцдаа селфи хийсэн зургаа Архангай аймгийнБиеийн тамир, спортын газар пэйж хуудсаар явуулах. БТСГазраас ирсэн зургийгпэйж хуудсандаа байршуулж шэйр, лайкны тоогоор шалгаруулна.

Шагнал эрэгтэй 1 хүн , эмэгтэй 1 хүн – 200,000 төгрөг

3.    “Иогоор хичээллэе” сэдэвт 10 видео хичээлийн цувралсургалтыг 2021 оны 06 дугаар сарын 02-30 нд

Сургалтын зорилго нь иргэдийг зөв амьсгал авч сургах, тэдний биеийн уянхатан байдлыг сэргээн бие бялдарыг чийрэгжүүлэх, тавгүйдэх, бухимдахаасурьдчилан сэргийлэх чадвар, дадлыг бий болгох, сэтгэл санааг тайвшруулснаар уурбухимдалгүй орчин бүрдүүлж улмаар биеийн дархлааг дэмжихэд оршино.

Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо ньМонголын Бадамлянхуа иогийн төвтэй хамтран иогийн 10 удаагийн цуврал дасгалхөдөлгөөнийг видео хичээлээр бэлтгэн хэвлэл мэдээлэл, сошиол цахим сувгаарсурталчлахад иргэд даган дуурайж хийнэ.

Иргэдэд хүргэх цуврал видео хичээлийн сэдвүүд:

Ø Иогийн үндсэн ойлголт, амьсгалын техник

Ø Суугаа ажилтай хуяан хөөрдөг, хүзүү хөшдөг хүмүүст зориулсан дасгал

Ø Нуруу чилдэг, өвддөг хүмүүст зориулсан дасгал

Ø Биеэс хор гадагшлуулах дасгал

Ø Уян хатныг сайжруулах дасгал

Ø Тэнцвэр сайжруулах дасгал

Ø Аарцагны уян хатан байдлыг сайжруулах дасгал

Ø Хөлийн үений холбоос, уян хатныг сайжруулах

Ø Хэвлийн таргалалтаас урьдчилан сэргийлэх дасгал

Ø Ахмад настанд зориулсан зөөлөн иогийн дасгалууд

Видео хичээлийг цаг тухай бүрд нь Архангай аймгийнБиеийн тамир, спортын газар пэйж хуудас, https://arkhangai.sport.gov.mn/ сайтаар авах боломжтой. Холбоо барих: 99341801,98113358, 99636189

 

4.    “Идэвхтэй хөдөлгөөн ба суугаа хэв маяг” сургалтыг 2021оны 06 дугаар сарын 14-18 нд

Сурглатын зорилго нь Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас 2020 ондболовсруулан гаргасан “Дасгал хөдөлгөөн, товч хөдөлгөөний хомсдолын талаарДЭМБ-ын удирдамж”-ийг биеийн тамир, спортын салбар төрийн байгууллага, аж ахуйннэгж байгууллага дахь биеийн тамир, спортын хамтлаг, зэвсэгт хүчин, онцгойбайдал, хууль сахиулах байгууллагын спортын дагнасан нэгж, ахмад тамирчид,ажилтан, арга зүйч, иргэдэд танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх үйлажиллагаандаа иш татаж ашиглах, иргэдийн хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэхмэдээлэл, сургалт, сурталчилгааг зохион байгуулах, хэрэгжилтийг хангахадоршино.

Сургалтын сэдэв:

Ø “Дасгал хөдөлгөөн, товч хөдөлгөөний хомсдолын талаар Дэлхийн эрүүл мэндийнбайгууллагын удирдамж” танилцуулах

Ø Хүүхэд, өсвөр насныхан / 5-17 нас /

Ø Насанд хүрэгчид /18-64 нас /

Ø Ахмадууд /65+ нас /

Ø Жирэмсэн ба амаржсан эмэгтэйчүүд

Ø Архаг эмгэгтэй насанд хүрэгчид ба ахмадууд / 18+/

Ø Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, өсвөр насныхан /5-17 нас/

Ø Хөгжлийн бэрхшээлтэй насанд хүрэгчид /18+ нас /

Ø Өөрийн онцлогт нийцүүлэх, түгээх, хэрэгжилтийг хангах нь

Видео хичээлийг цаг тухай бүрд нь Архангай аймгийнБиеийн тамир, спортын газар пэйж хуудас, https://arkhangai.sport.gov.mn/ сайтаар авах боломжтой. Холбоо барих: 99341801,98113358, 99636189

 

 

5.    “Шагайт дасгал” сэдэвт үндэсний уламжлалт тоглоомнаадгайн танин мэдэхүйн сургалтыг 2021 оны 06 дугаар сарын 02-30 нд

Хүн амд эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх, иргэнийг өвчлөлөөс урьдчилансэргийлэх, үндэсний уламжлалт тоглоом наадгай болох шагайн харваа, шагайняслах, шүүрэх хөдөлгөөнийг дасгалтай хослуулан танин мэдэхүйн сургалтыннэвтрүүлгийг бэлтгэн улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэдсурталчилахад оршино.

Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооноосүндэсний шагайн харваа, шагай няслах, шүүрэх тоглоомыг идэвхтэй хөдөлгөөн,дасгалтай хослуулан нэг удаа 15 минутаар 3 удаа, нийт 45 минутаар бэлтгэсэнцуврал видео хичээлийг хэвлэл мэдээлэл, сошиал цахим сувгаар сурталчлахад иргэддаган дуурайж хийнэ.

Видео хичээлийг цаг тухай бүрд нь Архангай аймгийнБиеийн тамир, спортын газар пэйж хуудас, https://arkhangai.sport.gov.mn/ сайтаар авах боломжтой. Холбоо барих: 99341801,98113358, 99636189

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.