1. “Иогоор хичээллэе” сэдэвт 10 видео хичээлийн цуврал сургалтыг 2021 оны 06 дугаар сарын 02-30 нд
Сургалтын зорилго нь иргэдийг зөв амьсгал авч сургах, тэдний биеийн уян хатан байдлыг сэргээн бие бялдарыг чийрэгжүүлэх, тавгүйдэх, бухимдахаас урьдчилан сэргийлэх чадвар, дадлыг бий болгох, сэтгэл санааг тайвшруулснаар уур бухимдалгүй орчин бүрдүүлж улмаар биеийн дархлааг дэмжихэд оршино.
Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо нь Монголын Бадамлянхуа иогийн төвтэй хамтран иогийн 10 удаагийн цуврал дасгал хөдөлгөөнийг видео хичээлээр бэлтгэн хэвлэл мэдээлэл, сошиол цахим сувгаар сурталчлахад иргэд даган дуурайж хийнэ.
Иргэдэд хүргэх цуврал видео хичээлийн сэдвүүд:
Ø Иогийн үндсэн ойлголт, амьсгалын техник
Ø Суугаа ажилтай хуяан хөөрдөг, хүзүү хөшдөг хүмүүст зориулсан дасгал
Ø Нуруу чилдэг, өвддөг хүмүүст зориулсан дасгал
Ø Биеэс хор гадагшлуулах дасгал
Ø Уян хатныг сайжруулах дасгал
Ø Тэнцвэр сайжруулах дасгал
Ø Аарцагны уян хатан байдлыг сайжруулах дасгал
Ø Хөлийн үений холбоос, уян хатныг сайжруулах
Ø Хэвлийн таргалалтаас урьдчилан сэргийлэх дасгал
Ø Ахмад настанд зориулсан зөөлөн иогийн дасгалууд
Видео хичээлийг цаг тухай бүрд нь Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар пэйж хуудас, https://arkhangai.sport.gov.mn/ сайтаар авах боломжтой. Холбоо барих: 99341801, 98113358, 99636189
2. “Идэвхтэй хөдөлгөөн ба суугаа хэв маяг” сургалтыг 2021 оны 06 дугаар сарын 14-18 нд
Сурглатын зорилго нь Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас 2020 онд боловсруулан гаргасан “Дасгал хөдөлгөөн, товч хөдөлгөөний хомсдолын талаар ДЭМБ-ын удирдамж”-ийг биеийн тамир, спортын салбар төрийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллага дахь биеийн тамир, спортын хамтлаг, зэвсэгт хүчин, онцгой байдал, хууль сахиулах байгууллагын спортын дагнасан нэгж, ахмад тамирчид, ажилтан, арга зүйч, иргэдэд танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа иш татаж ашиглах, иргэдийн хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааг зохион байгуулах, хэрэгжилтийг хангахад оршино.
Сургалтын сэдэв:
Ø “Дасгал хөдөлгөөн, товч хөдөлгөөний хомсдолын талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдамж” танилцуулах
Ø Хүүхэд, өсвөр насныхан / 5-17 нас /
Ø Насанд хүрэгчид /18-64 нас /
Ø Ахмадууд /65+ нас /
Ø Жирэмсэн ба амаржсан эмэгтэйчүүд
Ø Архаг эмгэгтэй насанд хүрэгчид ба ахмадууд / 18+/
Ø Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, өсвөр насныхан /5-17 нас/
Ø Хөгжлийн бэрхшээлтэй насанд хүрэгчид /18+ нас /
Ø Өөрийн онцлогт нийцүүлэх, түгээх, хэрэгжилтийг хангах нь
Видео хичээлийг цаг тухай бүрд нь Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар пэйж хуудас, https://arkhangai.sport.gov.mn/ сайтаар авах боломжтой. Холбоо барих: 99341801, 98113358, 99636189
3. “Шагайт дасгал” сэдэвт үндэсний уламжлалт тоглоом наадгайн танин мэдэхүйн сургалтыг 2021 оны 06 дугаар сарын 02-30 нд
Хүн амд эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх, иргэнийг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, үндэсний уламжлалт тоглоом наадгай болох шагайн харваа, шагай няслах, шүүрэх хөдөлгөөнийг дасгалтай хослуулан танин мэдэхүйн сургалтын нэвтрүүлгийг бэлтгэн улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчилахад оршино.
Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооноос үндэсний шагайн харваа, шагай няслах, шүүрэх тоглоомыг идэвхтэй хөдөлгөөн, дасгалтай хослуулан нэг удаа 15 минутаар 3 удаа, нийт 45 минутаар бэлтгэсэн цуврал видео хичээлийг хэвлэл мэдээлэл, сошиал цахим сувгаар сурталчлахад иргэд даган дуурайж хийнэ.
Видео хичээлийг цаг тухай бүрд нь Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар пэйж хуудас, https://arkhangai.sport.gov.mn/ сайтаар авах боломжтой. Холбоо барих: 99341801, 98113358, 99636189
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.