“Алхах-Гүйх-Дугуйунах” арга хэмжээг 2021 оны 05 –р сарын 31 өдрөөс 06-р сарын 27-ны өдрийн 24.00цаг хүртэл цахимаар зохион байгуулж ажиллалаа.
Аймгийн ЗДТГазраас сарын аянг зохион байгуулах ажлынхэсэг гаргасан боловч цар тахлын нөхцөл байдлын улмаас дорвитой арга хэмжээ зохион байгуулаагүй,албан байгууллагуудад идэвхтэй хамрагдахыг хүссэн захирамж хүргүүлсэн.
БТСГазраас Аяны арга хэмжээнүүдийг зохион байгуулахудирдамж гаргаж 56 аж ахуй нэгж байгууллагад хүргүүлсэнээс ковид 19 цар тахлынулмаас олон хүн олноор цуглах, уралдаан тэмцээн зохион байгуулах үйл ажиллагаагхориглосон хэвээр байгаа тул 10 байгууллагад страва апплекейшн ашиглах болонаяны хүрээнд зохиогдох ажлын талаар мэдээлэл зөвөлгөөг танхимаар өгөнажилласан. Үүнд :
1. ХХҮГ
2. 4-цэцэрлэг
3. 2-р сургууль
4. ГХБХБГ
5. ГБХЗХГ
6. ХХААГ
7. Нийгмийн даатгалынхэлтэс
8. Хөгжимт драмын театр
9. Эрүүл мэндийн газар
10. Нэгдсэн эмнэлэг
БТСГазрын хамт олон өглөөний 06 цагт аяныг уриалан алхалтзохион байгуулж иргэдэд заавар зөвөлгөө өгч ажиллалаа. Өглөө оройдоо иргэдийнчөлөөт цагаараа дасгал хөдөлгөөн хийдэг маршрутаар явж Страва апплекейшнашиглах, аянд оролцохыг уриалан дугуйгаар оролцсон.
“Архангайн гүйгчид 2021” фэйсбүүк групп болон “Архангайаймгийн Биеийн тамир, спортын газар” пэйж хуудсаар дамжуулан аяны хэмжээндзохион байгуулагдах ажил, СТРАВА апплекейшныг ашиглах заавар, мэдээ мэдээллийг цаг тухай бүрт байршуулан,суртчилсан. Идэвхтэй оролцогчид өөрсдийн алхаж, гүйж буй сэлфи зураг, маршрутынхамт нийтлэн аянд идэвхтэй оролцохыг уриалан ажилласан.
Аяны дүнг долоо хоног бүр байгууллага, хувь хүн тусбүрээр гаргаж цахим хэлбэрээр мэдээлэл бэлтгэн ажиллалаа. Аян зохионбайгуулагдах хугацаанд “Архангайн гүйгчид 2021” фэйсбүүк группын гишүүдийн тоо50%, СТРАВА апп татан ашиглах гишүүдийн тоо 50% нэмэгдэж, 7 хоногт идэвхтэйгүйгчдийн тоо 80-110, идэвхтэй дугуйчдын тоо 15-20 болж оролцлоо.
1-р долоо хоногт Алхах гүйх нийт 1571 км, Дугуй унах 173км
2-р долоо хоногт Алхах гүйх нийт 6174 км, Дугуй унах 469км
3-р долоо хоногт Алхах гүйх нийт 10768 км, Дугуй унах1357 км
4-р долоо хоногт Алхах гүйх нийт 15867 км, Дугуй унах 2897км зам туулсан.
Аяны сүүлийн долоо хоногт хамгийн хол зам туулсан эхний10 гүйгчдэд ориг чанартай Волейболын бөмбөг 4ш, сагсан бөмбөг 3ш, хөл бөмбөг 3ш тус тус бэлэглэхээр шийдвэрлэсэн.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.