Дэлхийн нийтээрээ Коронавируст цар тахлыг даван туулахаар тэмцэж байгаа үед иргэд, олон нийтийг идэвхтэй хөдөлгөөнд уриалж, дархлаагаа дэмжин дасгал хөдөлгөөнөөр хичээллэх сонирхол, санаачилгыг нэмэгдүүлэх, тэднийг хөдөлгөөний дутагдал, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн биеийн тамир, спортын ажил үйлчилгээг өргөжүүлэхэд энэхүү арга хэмжээний зорилго оршино.
“Цахим гимнастрада” биеийн тамирын арга хэмжээ нь гимнастикийн олон төрлийн идэвхтэй дасгал хөдөлгөөнийг багтааснаараа онцлогтой бөгөөд мэргэжил, арга зүйн удирдлага, чиглэл, зөвлөгөөг дараах байгууллагууд тогтмол өгч хамтран ажиллана.
· Ерөнхий зохион байгуулагч: Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Архангай аймгийн Биеийн тамир спортын газар
· Хамтран зохион байгуулагч: Аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Хөгжимт драмын театр, Ахмадын холбоо .
· Аж ахуйн нэгж байгууллага дахь Биеийн тамир, спортын хамтлаг (зөвлөл), гэр бүл, иргэдэд сурталчилгааг хийж оролцуулна.
Зохион байгуулах хугацаа, үе шат
3.1. “Цахим гимнастрада” биеийн тамирын арга хэмжээг 2021 оны 10 дугаар сарын 25-аас 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд цахимаар 2 үе шаттай зохион байгуулна.
1 дүгээр үе шат: Аймгийн хэмжээнд 2021 оны 10 дугаар сарын 25- ны өдрөөс 11 дүгээр сарын 14 -ний өдөрийг дуустал цахимаар зохион байгуулна.
2 дугаар үе шат: Улсын хэмжээнд 2021 оны 10 дугаар сарын 15- ны өдрөөс 11 дүгээр сарын 30 -ны өдөрийг дуустал цахимаар зохион байгуулна.
3.2. Аймгийн БТСГ, ЭМГ, БГ, ХДТ нь төрөл тус бүрд хийх дасгалыг сурталчлах, сургах, хэвшил болгох, идэвхжүүлэх, оролцуулах ажлыг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд удирдан зохион байгуулна.
3.3. Оролцох багийн мэдүүлэг, дасгалын бичлэгийг 11 дүгээр сарын 14-ний өдрийн 22.00 цагаас өмнө Биеийн тамир, спортын газрын Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар пэйж хуудсанд байршуулсан байна.
3.4. Төрөл тус бүрт ирүүлсэн багуудын дасгалын бичлэгийг БТСГ-т хүлээн авч, ажлын хэсэг, шүүгчид 2021 оны 11 дүгээр сарын 16-17 -ны өдрүүдэд шүүж, дүнг
гаргана.
Арга хэмжээний төрөл
4.1. “Цахим гимнастрада” биеийн тамирын арга хэмжээнд Хүснэгт 1 дэх төрлүүдээс сонгож оролцох бөгөөд оролцогчид нь төрөл, насны ангилал тус бүрд урьдчилан боловсруулсан дасгалыг цахимаар сурч, бичлэгээ шалгаруулалтад ирүүлнэ.
БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН, ОРОЛЦОХ ТӨРӨЛ
Хүснэгт 1.
№ |
Оролцогчдын ангилал |
Нас |
Дасгалын нэр |
Нэг багт байх хүний тоо |
1 |
ЕБС-ийн бага нас /1-5 ангийн сурагчид/ |
6-11 нас |
Аэробик гимнастик |
8 |
2 |
ЕБС-ийн дунд нас /6-9 ангийн сурагчид/ |
12-15 нас |
8 |
|
3 |
ЕБС-ийн ахлах нас /10-12 ангийн сурагчид/ |
16-18 нас |
8 |
|
4 |
Оюутан, залуучууд |
19-28 нас |
8 |
|
5 |
Ажилтан албан хаагчид |
19-54нас |
Аэробик гимнастик ба Ажлын байрны дасгалаас аль нэгийг сонгох |
8 |
6 |
Ахмад настан |
55 ба дээш нас |
“Цоглог” шугаман бүжиг |
8 |
7 |
Сонгон оролцох төрөл |
19-с дээш нас |
Бие чийрэгжүүлэх Найман дасгал - Хийн дасгал |
8 |
Эрүүл мэндийн дасгал |
8 |
|||
“Золбоот” шугаман бүжиг |
8 |
|||
Гэр бүл - шугаман бүжиг |
4 |
|||
Нарны мөргөл – иогийн дасгал |
4 |
Баг бүрдүүлэлт
5.1. Багийн бүрэлдэхүүнийг дан эрэгтэй, дан эмэгтэй эсвэл эрэгтэй, эмэгтэй холимог хэлбэрээр бүрдүүлж болох ба багийн бүрэлдэхүүний хүйсийн харьцаа дасгалын үнэлгээнд хамаарахгүй.
5.2. Багийн бүрэлдэхүүний нас, хүйсийн харьцааг багууд өөрсдөө сонгоно.
5.3. Дараах дасгалуудаас сонгон оролцохоос гадна нас хамаарахгүй сонгон оролцох боломжтой гэр бүлийн, эрүүл мэнд, ажлын байр, хийн 8 тоот дасгал, иогийн дасгалд баг бүрдүүлэн оролцохыг зөвшөөрнө. Сонгон оролцох боломжтой төрлийн багийн бүрэлдэхүүний нас, хүйсийн харьцааг багууд өөрсдөө тохируулна. Нэг хүн 2-оос илүүгүй төрлөөр арга хэмжээнд оролцоно. Багийн бүрэлдэхүүнийг хүснэгт 1-ээс харна уу.
Зургаа. Дасгалын видео бичлэгийг байршуулах, цахим сургалт авах, зөвлөгөө өгөх суваг
6.1. Дасгалыг видео бичлэгээр бэлтгэн Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар пэйж хуудас, Архангайн гүйлт 2021, Эрүүл мэндийн газар вэб сайтуудад 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс байршуулна.
Багийн мэдүүлэг
7.1. Оролцогч багууд танилцуулга, уриаг, багаараа авхуулсан зургаа зохион байгуулагчдад ирүүлж болно.
7.2. Арга хэмжээнд оролцогч багуудын мэдүүлгийг хүснэгт 3-т үзүүлсэн загвараар гаргаж ирүүлнэ.
“ЦАХИМ ГИМНАСТРАДА” БИЕИЙН ТАМИРЫН АРГА ХЭМЖЭЭНД
ОРОЛЦОХ БАГ ТАМИРЧДЫН МЭДҮҮЛЭГ
байгууллагын нэр: .................................... оролцох төрөл, ангилал
Жишээ нь: БТСГ , Шугаман бүжиг /55 ба дээш нас/
№ |
Багийн гишүүний овог нэр |
Нас |
Хүйс |
Регистрийн дугаар |
Байгууллага, мэргэжил |
Утасны дугаар |
1 |
........... |
... |
... |
................ |
.... |
|
2 |
|
|
|
|
|
|
Дасгалын бичлэгт тавигдах шаардлага
8.2. Оролцогч багууд дасгалын бичлэгийг дотор болон гадна орчинд хийж болно.
Дасгалын үнэлгээ, дүн гаргах журам
9.1. Биеийн тамир, спортын газарт ирүүлсэн дасгалын бичлэгийг мэргэжлийн шүүгчид шүүн явуулна.
9.2. Дасгалыг оролцогчдын гүйцэтгэл, жигдрэл, далайц, эрч хүч, ур чадвар, хувцаслалт, нүүрний хувирал, хөгжим хөдөлгөөний тохироо, багийн бүрэлдэхүүний тоо зэргийг харгалзан үнэлнэ.
9.3. Бүх насны ангиллын бүх төрлийн дасгалын төрөл тус бүрд эхний 1, 2, 3 дугаар байруудыг шалгаруулна.
9.4. Эхний 3 байрт шалгарсан байгууллага, багуудын бичлэгийг мэдүүлэгтэй нь улсын хэмжээн оролцуулна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.