Зөвлөгөөнд хөдөө сумдын багш нар болон биеийн тамирын багш, дасгалжуулагчид, спорт холбоодын тэргүүлэгчид, аймгийн удирдлагууд зочид төлөөлөгчид өргөн дэлгэр оролцлоо. Архангай аймгийн спортын хөгжлийн төлөө зөвлөлдөн хэлэлцлээ.
14:00 Нээлтийн ажиллагаа
Зөвлөгөөнийг нээж БТСГДарга Р.Батболд үг хэлэв.
БТСГазрын урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн сумдын болон биеийн тамирын багш нар эрдэмтэн судлаачиддаа баярлалаа.
Архангай аймгийн ИТХ-ын дарга М.Батжаргал үг хэлэв.
Төрөөс спортыг хөгжүүлэх бодлогын хүрээнд бид нар дэмжин ажиллана. Зөвлөгөөнөөс Беийн тамирын боловсролын баримт бичиг боловсруулан гаргана гэдэгт итгэлтэй байна.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа
1. Жүдо бөхийн ОУХМ цолоор МУ Начин Б.Ганбаатар шагнав.
2. Аймгийн арслан цолоор Батсайхан шагнав.
3. Аймгийн заан цолоор Энх-Амгалан шагнав.
4. Хөнгөн атлетикийн СМ цолоор К.Баттулга шагнав.
Зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн эрдэмтэн багш нарын илтгэл тавих үйл ажиллагаа.
1. Архангай аймгийн Биеийн тамир, спортын хөгжлийн амжилт ололт, ирээдүйн чиг хандлага сэдвээр БТСГазрын дарга Р.Батолд
2. Монгол улсын биеийн тамир, спорт ба олимпизмын хөгжлий зарим асуудал сэдвээр МУГБагш, МҮОА-ийн ерөнхийлөгч, доктор /Ph.D/ пропессор Ч.Зоригтбаатар
3. Биеийн тамирын сургалтын үнэлгээ дүгнэлт сэдвээр
4. Спортын шинжлэх ухааны хөгжлийн бодлого ба зорилтууд сэдвээр САУЭШТ-ийн дарга Б.Эрдэнэваанчиг
5. Спорт холбоо, клубүүдий үйл ажиллагаа ба тулгамдаж буй асуудлууд сэвээр Аймгийн чөлөөт бөхийн холбооны нарийн бичгийн дарга, Чөлөөт бөхийн ОУ шүүгч П.Пүрэвцогт
6. Спортын био механик асуудал сэдвээр Монгол улсын гавъяат багш М.Шагдарсүрэн
Архангай аймгийн “Биеийн тамир спортын бодлого, төлөвлөлт хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийн санал асуулга, хэлэлцүүлгийн тэмдэглэл:
Төслийн удирдагч БТСГазрын Дарга Р.Батболд
Бидний санал зөвлөмж санаачлага нэгт зүгт байж, шат шатны удирдлагуудад хүргэх юм. Та бүхэн идэвхтэй өөрсдийн санал зөвлөмжөө чөлөөтэй илэрхийлнэ үү
Төслийн удирдагч Биеийн тамир, спортын төрөлжсөн сургалттай дунд сургуулийн Захирал Мөнхжаргал
УИХ гишүүд, Архангай аймгийн Засаг дарга, ИТХ, удирдлагуудад санал асуулга чөлөөтэй хэлэхийг хүсэж байна.
Монгол улсын начин, самбо жүдо бөхийн ОУХМ Л.Рэнцэндорж
1. Аймгийн АШТ болон УАШТ-нд оролцож байгаа тамирчдыг даатгуулах, жилдээ нэг удаа даатгал хийлгэж байх саналтай байна
2. Өрхийн болон мэргэжилийн эмч нартай хамтран уялдаа холбоотой ажиллаж сорил өгөх. Шинжлэх ухааны үндэслэлтэй ажилламаар байна.
Монгол улсын Гавъяат багш М.Шагдарсүрэн
1. Үр дүн хэрэгжилтэнд анхаармаар байна. Эхлүүлээд хаячихаж болохгүй шүү. Үр дүнгийн үнэлгээтэй болгомоор байна. ХБХД нормад анхаараарай.
2. Биеийн тамирын сургалтын хөтөлбөрт анхаармаар байна. Бүх спортын техникийг заах боломжгүй учир сонгосон спортын төрлийн техникийг заах
3. Сумдад биеийн тамирын арга зүйч бэлдэх гэдэг бол бүтэхгүй санаа байна. Биеийн тамирын багш нарт урамшуулал өгч хийлгэх нь зөв юм.
Биеийн тамир, спортын төрөлжсөн сургалттай дунд сургуулийн менежер С.Эрдэнэцогт
1. Манай тамирчдаас УАШТ-нд оролцоод аварга болдогч улсын үндэсний шигшээ багт орж чадахгүй байна. 2019 онд Чөлөөт бөхийн УАШТ-нд 2 хүүхэд аварга авсан ч шигшээ багт аваагүй тул энэ тал дээр ажиллах хэрэгтэй байна.
Пауэрлифтэнгийн холбооны ерөнхийлөгч, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын холбооны тэргүүн Хөнгөн атлетикын ОУХМ Г.Самбууданзан
1. Энэ төслийг дэмжиж байна. Нийтийн биеийн тамирын санаа алга байна. Үндсэн чиглэл санаагаа тодорхойлох. Аль спорт нь үндсэн чиглэлийн спорт байх юм. Үндсэн суурь спортод хөнгөн атлетик болгож хөгжүүлэх.
2. Төсөв санхүүгийн болон хувьсах зардлуудыг шийдэж өгөх. Хоол 8000 төгрөг, байр 5000 төгрөг хаана ч ийм зардал байх боломжгүй. Багш дасгалжуулагчдийн санаа бодлыг сонсож байгаад баяртай байна.
3. Спорт ордоны нойл давхарыг тартан зам болгох арга замыг шийдэж өгөх. Хөнгөн атлетикийн шидэлтийн төрлийг өвөл бэлдэхэд хүндрэлтэй байна.
4. Бодлогоор тамирчдыг дэмжих, боловсон хүчин бэлдэх, хөгжлийн бэрхшээлтэй тамирчин бэлдэх багш дасгалжуулагчийг бэлдмээр байна.
Хөнгөн атлетикийн СМ, Хөл бөмбөгийн спортын дасгалжуулагч К.Баттулга
1. Стандартын хөл бөмбөгийн талбай байгуулж өгөөчээ.
МУГБагш, МҮОА-ийн ерөнхийлөгч, доктор /Ph.D/ пропессор Ч.Зоригтбаатар
Бөхийн барилдаан, БТСУХ-ны салбар САУЭШТ-ийн сорил судалгаа, сургал зөвлөгөөн гэсэн 3 том ажил хийгдэж байна гэж харж байна. Эцэг өвгөдийн нутагт ирээд спорт ярих сайхан байна. Зөвлөмж өргөн хүрээтэй сайхан болж байна.
1. Өсвөр үеийн шигшээ багийг Спортын сургууль дээр төвлөрүүлэх, уялдаа холбоотой ажиллах
2. Сумдад биеийн тамирын гүнзгийрүүлсэн анги нээвэл тохирно
3. Уралдаан тэмцээнүүдийг боловсронгуй болгох
4. Тамирчдын даатгалын асуудлыг дэмжих, БТСГазар хариуцах
5. Биеийн тамирын сорилыг боловсронгуй болгох дан худлаа тоо ирдэг, Арахнгай аймаг санаачлаад бодит амьдралд нийцсэн сорил судалгаа хийх хэрэгтэй
ДЭМБ гаргасан зөвлөмж агуулгыг судлан ХБХБ сэргээх түүнд дөхсөн сорил боловсруулах
6. Аймгийн боловсролын газар үүрэг өгч ЕБС-ын багш сурагчдыг чадавхижуулах уралдаан тэмцээнд идэвхтэй оролцуулах
7. Сум бүрт арга зүйч бэлдэх асуудал худлаа. Биеийн тамирын багш нарт 40 хувийн урамшуулал олгоод хийлгэх
8. Ковид дэлхий нийтийг хамарсан бүгд нойл гараанаас эхэлж байна. Улаанбаатар хөдөө гадаа гэж ялгахгүй нэг гараанаас эхэлж байгаа учир боломж байна түрүүлж алхах хэрэгтэй шүү.
Монгол улсын бөх засуул Мөнхбаяр
1. Зөвлөгөөнийг удирдан зохион байгуулж буйд баяртай байна. Архангай аймагийн спортын салбарт бүтээн байгуулалт олноор хийгдэж байна. Аудитын газар дэмжин ажиллах ёстой. Хөрөнгө оруулалтанд тусгаж өгөх, төсөв төлөвлөгөөнд оруулах
2. Холбоодуудын хөрөнгө оруулалт, санхүүд дэмжиж өгөөрэй
Чөлөөт бөхийн СМ, ОУ-Шүүгч П.Пүрэвцогт
1. Спортын холбоодуудыг аймгийн ИТХ оруулж, төсөв санхүүтэй болгох үйл ажиллагааг эрчимжүүлмээр байна.
Цанын спортын дасгалжуулагч Д.Бүрэнжаргал
1. Цанын баазыг өргөн дэлгэр хөгжүүлэх, ард иргэдэд үйлчилдэг болгох, өвлийн спортыг хөгжүүлэх
2. Ард иргэд цанын бааз зорчих цэвэр агаарт гарах боломж хангаж, автобус унааны асуудлыг шийдэж өгөөч.
100% саналаар зөвлөмж дэмжигдлээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.