Мэдээ

"ХИШИГ ХАРВАА" мөсний шагайн тэмцээн зохион байгуулагдаж байна.

"ХИШИГ ХАРВАА" мөсний шагайн тэмцээн зохион байгуулагдаж байна.
Цаг үеийн мэдээ
Монгол Улсын Үлэмж Гарамгай Дархан Мэргэн цолтнуудын “ХИШИГ ХАРВАА” тэмцээн Архангай аймгийн урд Тамирын голын мөсөн дээр 2022.01.07-09-ний өдрүүдэд зохион байгуулагдах юм.
МУҮГДМ, Спортын мастер, Улсын шүүгч Л.Жамсранжав, МУҮГДМ, Спортын мастер С.Чулуун-Эрдэнэ, МУҮГДМ, Спортын мастер Б.Баасанжав, МУДМ, Спортын мастер О.Батбаатар, МУДМ, Спортын мастер, Улсын шүүгч Д.Ууганбаяр нар ивээн тэтгэн оролцож байгаа бөгөөд нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, Монголын Үндэсний Мөсний Шагайн Холбооны нарийн бичгийн дарга Ч.Батнайрамдал, БТСГ-ын дарга Р.Батболд нар хүндтгэл үзүүлж, дурсгалын зүйлс гардууллаа.
Та бүхний оноо мэргэн хараа хурц байх болтугай.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.