БАТЛАВ.
АРХАНГАЙ АЙМГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН
ГАЗРЫН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН
ГҮЙЦЭТГЭГЧ Р.БАТБОЛД
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН МӨРДӨН ШАЛГАХ ХЭЛТСЭЭС ӨГСӨН ГЭМТ ХЭРГИЙН ШАЛТГААН, НӨХЦӨЛИЙГ АРИЛГУУЛАХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛИЙН ДАГУУ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
2021.12.16 Цэцэрлэг хот.
№ |
Зохион байгуулах үйл ажиллагаа |
Зохион байгуулах хугацаа |
Хариуцах эзэн |
Утасны дугаар |
Гарын үсэг |
1. |
“Байгууллагын ёс зүйн зөвлөл” ёс зүйн зөрчил, зүй бус үйлдэл, хуулиар тогтоосон хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн тухай мэдээлэл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч ёс зүйн хурлаар хэлэлцэн шийдвэрлэх. Цахимаар өргөдөл гомдол хүлээн авах нөхцөл боломжийг бүрдүүлэх. |
2021 оны 12 сарын 16 өдрөөс 2022 оны 01 сарын 13 өдөр хүртэл. |
Ёс зүйн зөвлөлийн гишүүд Б.Баттулга С.Золбаяр Б.Амаржаргал |
99888955 89629696 88022376 |
|
2. |
Байгууллагын ажилчид болон байгууллагаар үйлчүүлэгсдийн санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэх зорилгоор санал хүсэлийн хайрцаг байршуулах. |
2022/01/03 |
Ёс зүйн зөвлөлийн гишүүд Б.Баттулга С.Золбаяр Б.Амаржаргал |
99888955 89629696 88022376 |
|
3 |
Ажилтнуудын ажлын үр дүн, ажилласан цагийн бүртгэл тооцоог дүгнэхтэй холбоотой үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах ажлын хүрээнд ажилчдын цагийн бүртгэлийг үнэн зөв хөтлөх, ажлын амжилт гарган ажилласан ажилчдыг шагнан урамшуулах, илүү цагаар ажилласан ажилчдын илүү цагийн цалин хөлсийг бодож олгох. |
2021/12/23 |
Г.Нэргүй |
99332008 |
|
4 |
Ажилчдад Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчиллан сэргийлэх тухай хууль зэргийг сурталчилан таниулах, зөрчил илэрвэл Авлигатай тэмцэх газарт мэдэгдэх зэрэг ажил зохион байгуулах. |
2022/01/06 |
Ажлын хэсэг Б.Баттулга Т.Лундаажанцан А.Гантулга |
99888955 98113358 95551171 |
|
5 |
Байгууллагын өмчийн бүртгэл тооцоо, ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг шалгах тооллого арга хэмжээ зохион байгуулах. |
2021/12/16 2022/01/13 |
Нярав Амаржаргал |
88022376 |
|
6 |
Санхүү бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллах, санхүүгийн баримт материалыг цаг тухай бүрт нь эмхлэн цэгцлэх. |
2021/12/16 2022/01/13 |
Ня-бо Г.Нэргүй Ажлын хэсэг: Б.Баттулга Лундаажанцан А.Гантулга |
99332008
99888955 98113358 95551171 |
|
ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛСАН:
АХЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧ / А.ГАНТУЛГА/
НИЙТИЙН БИЕИЙН ТАМИРЫН
АХЛАХ АРГА ЗҮЙЧ /Т.ЛУНДААЖАНЦАН/
ХЯНАСАН:
ЗАХИРГАА АЖ АХУЙН АЛБАНЫ ДАРГА /Б.БАТТУЛГА/
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН МӨРДӨН ШАЛГАХ ХЭЛТСЭЭС ӨГСӨН ГЭМТ ХЭРГИЙН ШАЛТГААН, НӨХЦӨЛИЙГ АРИЛГУУЛАХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛИЙН ДАГУУ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЙЛАН
Архангай аймгийн биеийн тамир спортын газрын “Байгууллагын ёс зүйн зөвлөл” 2021 оны 12-р сарын 17 өдөр хурал зохион байгуулав. Хурлаар ёс зүйн зөрчил, зүй бус үйлдэл, хуулиар тогтоосон хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн тухай мэдээлэл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч ёс зүйн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж байхаар тогтлоо. Мөн цаашлаад ёс зүйн зөвлөл байгууллагын ажилчдыг ёс зүйн зөрчил, зүй бус үйлдэл гаргахгүй байх урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахаар шийдвэрлэв.
Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамирын улсын хорооноос цахим сан бий болгох ажлын хүрээнд arkhangai.sport.gov.mn веб сайтыг хөгжүүлж, иргэдээс ирэх санал гомдол хүсэлтийг цахимаар хүлээн авах нөхцөл боломжийг бий болгож байна. Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар фэйсбүүк пэйж хуудсаар дамжуулан мэдээ мэдээлэл хүргэх болон санал гомдлыг шийдвэрлэж ажилладаг.
Мөн 2021 оны 12-р сарын 22-ны өдөр ахлах дасгалжуулагч Д.Бүрэнжаргал, самбо жүдо бөхийн дасгалжуулагч Ж.Батсүх нар ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил гарсан тул ёс зүйн зөвлөл 2021.12.23 өдөр хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Ахлах дасгалжуулагч Д.Бүрэнжаргалыг тушаал бууруулан ажиллуулах, Самбо жүдо бөхийн дасгалжуулагч Д.Батсүхэд нэг сарын сануулах арга хэмжээ авч ажиллалаа. Байгууллагын ёс зүйн зөвлөлд одоогын байдлаар зөрчил, гомдол, санал ирүүлээгүй байна.
Байгууллагаар үйлчлүүлэгсдийн санал хүсэлтийг хүлээн авах саналын хайрцаг хийлгэхээр “Гэрэл дизайн” хэвлэлийн газар захиалга өгсөн боловч хил хаалттай бараа материал татан авалт хойшилсон шалтгаанаар хугацаандаа гарч амжаагүй байна.
Ажилтнуудын ажлын үр дүн, ажилласан цагийн бүртгэл тооцоог дүгнэхтэй холбоотой үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах ажлын хүрээнд ажилчдын цагийн бүртгэлийг үнэн зөв хөтөлж, ажилаас хоцрогдолтой хүмүүст сануулах арга хэмжээ авч ажиллалаа.
Ажлын үр дүн сайн, хоцрогдол байхгүй хүмүүсийг урамшуулан байгууллагын шилдэг ажилтнуудаар шагнан урамшууллаа. Үүнд:
Бэлтгэсэн 3 тамирчин улсын шигшээ багт шалгаран орсон. Спортын дэд мастерын болзол 6 тамирчин хангасан амжилтыг үнэлж шилдэг дасгалжуулагчаар К.Баттулга цалингийн 40%-иар урамшуулав.
Байгууллагын өнгө үзэмж, засвар үйлчилгээ, сангийн ажлыг цаг тухайд нь хийж гүйцэтгэсэн амжилтыг үнэлж захиргаа аж ахуйн шилдэг ажилтнаар жолооч, селесарь Н.Баттулга шалгаруулж цалингийн 20%-иар урамшуулав.
Ковид цар тахлын хүнд нөхцөлд цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол сайн хийж гүйцэтгэдэг амжилтыг үнэлж үйлчилгээний шилдэг ажилтнаар Т.Сайханцэцэгийг шалгаруулан цалингийн 20%-иар урамшуулав.
Байгууллагын объект, эд хөрөнгийг хариуцлагатай хамгаалан ажилладаг, заалаар үйлчлүүлэгчдэд зөв шаарлага тавин, ковид цар тахлын хүнд нөхцөлд халдвар хамгааллын дэглэмийг баримтлуулан ажилладаг амжилтыг үнэлж шилдэг харуул хамгаалалтын ажилтнаар Б.Бямбацэрэнг шалгаруулан цалингийн 20%-иар урамшуулав.
Ковид-19 цар тахлын хүнд нөхцөлд хэмнэлт гарган ажиллах үүргийн дагуу илүү цагаар ажилласан албан хаагчдын илүү цагийн мөнгийг бодож олгоогүй болно.
Ажилчдад Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчиллан сэргийлэх тухай хууль зэргийг сурталчилан таниулах өдрийг 2022 оны 01 сарын 03 өдөр зохион байгууллаа.
Байгууллагын өмчийн бүртгэл тооцоо, ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг шалгах тооллого арга хэмжээг тооллогын комисс нярав Б.Амаржаргал, дасгалжуулагч Д.Алтангэрэл, Мэргэжилтэн Мөнгөнцэцэг, НБТ Ахлах арга зүйч Т.Лундаажанцан нар 2021.12.19 өдрөөс 2022 оны 01 сарын 06 өдрийн хугацаанд явуулж дуусгалаа.
Санхүү бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллалаа. Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамирын улсын хорооноос цахим сан бий болгох ажлын хүрээнд arkhangai.sport.gov.mn веб сайтыг хөгжүүлэх ажлын хүрээнд санхүү бүртгэлийн үйл ажиллагааг нээлттэй ил тод байршуулан ажиллаж байна.
ТАЙЛАН БИЧСЭН:
АХЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧ /А.ГАНТУЛГА/
НБТ АХЛАХ АРГА ЗҮЙЧ /Т.ЛУНДААЖАНЦАН/
ХЯНАСАН:
ЗАХИРГАА АЖ АХУЙН АЛБАНЫ ДАРГА /Б.БАТТУЛГА/
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.