Мэдээ

Түүхэн замнал

Түүхэн замнал
Түүхэн замнал

    1936 онд аймгийн яамын дэргэд Биеийн тамирыг хөгжүүлэх уралдаан тэмцээний зөвлөлийг аймгийн яамны нэгдүгээр орлогч даргад хавсруулан ажиллуулах болсноор архангай аймагт Биеийн тамирын байгууллага анх байгуулагджээ. 

    1945 онд анх орон тооны даргаар О.Жамбалдорж томилогдон ажиллаж, 1947 онд Биеийн тамир, спортын хороо, 1969 оноос Биеийн тамир спортын эвлэлийн Архангай нийгэмлэг болж 8 хүний бүрэлдхүүнтэй ажиллаж байсан түүхтэй. 

    1979 онд МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Биеийн тамир спортын хороо болж 15 хүний орон тоотой спортын 33 хамтлаг, 10 товчоо мөн идэвхтэнүүдээр дамжуулан ажлаа зохион байгуулан явуулж байжээ. 

    1990 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Залуучууд спортын хороо болон өөрчилж нийтийн биеийн тамирыг эрүүл мэндийн салбарт өгч спортын асуудлаа Залуучууд спортын хооронд хариуцуулан ажиллуулсан юм. 1994 онд Засгийн газрын тогтоолоор Биеийн тамир спортын төв болгон өөрчилж зохион байгуулсан байна.

     2003 онд батлагдсан Биеийн тамир спортын тухай хуулийн заалтын дагуу 2005 онд Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир спортын улсын хороо болон өөрчилж, аймагт биеийн тамир спортын хорооны зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж байсан билээ. 

    2013 онд Соёл Спорт Аялал Жуулчлалын яамны харьяа Биеийн тамир спортын газар.

2016 оноос хэрэгжүүлэгч агентлаг буюу Биеийн тамирын газар

2020 оноос Засгийн газрын тохируулагч агентлаг буюу Биеийн тамир спортын газар.

2024 оноос Соёл спорт аялал жуулчлал залуучуудын яамны харьяа Архангай аймаг дахь  Биеийн тамир спортын газар болсон бөгөөд 2019 оны 1 сараас одоог хүртэл Биеийн тамир спортын дасгалжуулалт аргазүйн магистр Р.Батболд даргатай үйл ажиллагаа явуулж байна.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.