Мэдээ

Онлайн сургалтанд Архангай аймгийн БТСГазрын мэргэжилтнүүд оролцлоо

Онлайн сургалтанд Архангай аймгийн БТСГазрын мэргэжилтнүүд оролцлоо
Сургалт семинар
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЦАХИМ УУЛЗАЛТ БОЛЛОО
Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороо сар бүр харьяа байгууллагуудтайгаа цаг үеийн асуудлаар цахимаар холбогдон ажилладаг. Өнөөдөр зохион байгуулагдсан цахим уулзалтад 21 аймаг, нийслэл, дүүргийн газар, хороодын удирдлага, хүний нөөц, санхүү, биеийн тамир, спортын арга хэмжээ, тайлан төлөвлөгөө хариуцсан албан тушаалтан нарын нийт 100 ажилтан, албан хаагч хамрагдлаа.
Цахим хурлыг БТСУХ-ны дэд дарга Ц.Одонбаяр удирдан явуулж, дараах албан тушаалтнууд зөвлөгөө мэдээлэл өгсөн юм. Тодруулбал:
• Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл- “Төрийн албаны үйл ажиллагаа, төлөвлөлт гүйцэтгэл”
• Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Одбаатар- “Хууль, тогтоол, шийдвэрийн хэрэгжилт, хүний нөөцийн асуудал”, “Стратеги, гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, тайлагнах”
• Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан- “2021 онд зохион байгуулагдах биеийн тамирын арга хэмжээний тухай”
• Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баттулга- “ Спортын арга хэмжээний тухай”
• Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Э.Адьяасүрэн- “Салбарын санхүү, хөрөнгө оруулалт"-тай холбоотой зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.
Архангай аймгаас Дарга Р.Батболд Албаны дарга Б.Баттулга, Ахлах дасгалжуулагч Д.Бүрэнжаргал, Нийтийн биеийн тамирын ахлах арга зүйч Т.Лундаажанцан, Ня-бо Г.Нэргүй гэсэн бүрэлдэхүүнтэй оролцлоо.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.