Мэдээ

Байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааны мэдээлэл

Байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааны мэдээлэл
Байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааны мэдээлэл

АРХАНГАЙ АЙМГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗРЫН 2020 ОНЫ  ЖИЛИЙН ЭЦСИЙНАВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ

2020.12.08                                                                                                                                                                                                  БТСГ

Хэрэгжүүлэх арга хэмжээ

Гүйцэтгэлийн үзүүлэлт

Хэрэгжилт

1.1

Авлигын эсрэг соён гэгээрүүлэх, авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх

Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан батлуулж, нийт ажилтан албан хаагчдад танилцуулах, хэрэгжилтийг ханган ажиллах

Байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг ажилтан албан хаагчдын саналыг үндэслэн боловсруулж, 3 дугаар сард газрын даргаар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Аймгийн Засаг даргын захирамжаар баталсан авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг тогтоосон хугацаанд тайлагнаж байх

Хугацаанд нь тайлагналаа.

Төлөвлөсөн арга хэмжээг хэрэгжүүлэх зардлыг төсөвлөж санхүүжүүлэх

Улсын төсвөөс 2020 онд нийт 799.134.400 төгрөг батлагдсанаас тусгай зориулалтын шилжүүлгээс 54.165.565 төгрөг, өөрийн орлогоос 10.000.000 төгрөг зарцуулахаар төлөвлөгдсөн. Эхний 11 сарын байдлаар батлагдсан төлөвлөгөөгөөр нийт 637 184 700 төгрөгийн санхүүжилт авсан. Үүнээс цалин хөлс болон нэмэгдэл урамшуулалд 195,417,552.65 төгрөг, ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэлд 24,451,961.16 төгрөг, байр ашиглалтай холбоотой тогтмол зардалд 163,873,420.15 төгрөг, хангамж бараа материалын зардалд 31,217,332.98 төгрөг, нормын хувцас зөөлөн эдлэлд 2,777,800 төгрөг, эд хогшил урсгал засварын зардалд 113,685,845 төгрөг, томилолтын зардалд 1,320,000 төгрөг, бусдаар гүйцэтгүүлсэн төлбөр хураамжийн зардалд 17,725,000 бараа үйлчилгээний бусад зардалд 54,693,188 төгрөг, ажил олгогчоос олгох тэтгэмж урамшуулалд 4,460,000 төгрөг тус тус зарцууллаа, Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулж үргүй зардлыг багасган өглөг, авлага гаргаагүй болно. Одоогийн байдлаар төсвийн гүйцэтгэл 91,1 % ажиллаж  байна.

Төрийн албан хаагчдад Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг сургалт мэдээллийг дангаар болон бусад байгууллагатай хамтран зохион байгуулах

Авлига , ашиг сонирхлын зөрчлийн эсрэг мэдээлэлд байгууллагын удирдлага, ахлах дасгалжуулагч нар хамрагдаж албан хаагчдад авлигын талаар заавар зөвлөмж өглөө.

1.2

Авлигын эсрэг хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах, аливаа мэдээллийг иргэд, байгууллага чөлөөтэй авах нөхцлийг бүрдүүлэх

Авлигын эсрэг хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах, үүнд сурталчилгааны бүхий л хэлбэрийг ашиглах

Улирал бүр тогтмол авлигын талаарх мэдээ мэдээлэл болон хуулийн талаар мэдээлэл бэлтгэн байгууллагын самбарт байршуулж байна.

1.3

2018 онд ИТХ, Засаг даргаас гаргах шийдвэрийн төсөлд иргэд олон нийтээс саналыг авах нөхцөл боломжийг хангах

Боловсруулж байгаа бодлогын баримт бичиг, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг тогтоосон шийдвэрийн төслийг цахим хуудсанд байршуулсан байх

Байгууллагын албан хэрэг хөтлөлтийн журмыг боловсруулан, газрын даргаар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

1.4

Хүний нөөцийн ил тод байдлыг хангах, ажилтан албан хаагчдын ажил үүргийн хуваарийг ил тод байлгах олон нийтийг түүнтэй харилцах боломжоор хангах

Сул орон тооны зарыг цахим хуудас болон мэдээллийн самбарт байршуулсан байх

Тайлант хугацаанд ажлын байрны сул орон тоо гараагүй болно.  

Албан хаагч бүрийн ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолтыг баталж мөрдүүлсэн байх, ил тод нээлттэй, мэдээллийн самбарт байршуулсан байх, өрөөний хаягжуулалтыг шинэчлэх

Нийт ажилтан албан хаагчдын ажил үүргийн хуваарийг шинэчлэн боловсруулж,  ажлын байрны тодорхойлолтыг шинээр батлагдсан загварын дагуу боловсрууллав.

Албан хаагчдын хариуцсан ажил үүргийн талаарх мэдээллийг цахим хуудсанд байршуулсан байх

Нийт ажилтан албан хаагчдын ажил үүргийн хуваарийг шинэчлэн боловсруулж, цахим хаягт байршуулав.

Хууль тогтоомжоор зөвшөөрсөн давхар ажил эрхэлж болох жагсаалтыг гаргаж, албан хаагчдад танилцуулах, цахим хуудсан байршуулах

Байгууллагын хэмжээнд давхар ажил гүйцэтгэж буй ажилтан албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтод нэмэлт өөрчлөлт орууллаа.

1.5

Байгууллагын удирдлагаас гаргаж байгаа шийдвэрийн ил тод нээлттэй байдлыг хангах

Үйл ажиллагаандаа мөрдөж байгаа дүрэм, журам, эрх бүхий албан тушаалтны хүчин төгөлдөр шийдвэрийг иргэдэд нээлттэй мэдээллийн самбар, хэвлэл мэдээллээр танилцуулах

Үйл ажиллагаандаа мөрдөж байгаа дүрэм, журам, эрх бүхий албан тушаалтны хүчин төгөлдөр шийдвэрийг иргэдэд нээлттэй мэдээллийн самбарт байршууллаа.

 

 

1.6

Төрийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах

2020 онд төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх бараа ажил үйлчилгээний жагсаалт, хөрөнгө оруулалтын задаргааг цахим хуудас, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр мэдээлсэн байх

2020 онд төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх бараа ажил үйлчилгээний жагсаалт, хөрөнгө оруулалтын задаргааг байгууллагын самбарт ил тод байршууллаа.

1.7

Төсөв, гадаадын зуул тусламж түүний ил тод байдлын талаар

2020 оны төсвийн гүйцэтгэлийн талаарх мэдээллийг ил тод нээлттэй самбарт байршуулах

2020 оны төсвийн гүйцэтгэлийн талаарх мэдээллийг ил тод нээлттэй самбарт байршууллаа.

2020 оны төсөв, түүний зарцуулалт, төсөвт орсон өөрчлөлтийн талаар цахим хуудас, мэдээллийн самбар, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр мэдээллэх

2020 оны төсөв, түүний зарцуулалт, төсөвт орсон өөрчлөлтийн талаарх мэдээллийг тухай бүр мэдээллийн самбарт байршуулж хэвшлээ.

ХОЁР. ХӨНДЛӨНГИЙН ХЯНАЛТ, ЁС ЗҮЙ МАНЛАЙЛЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР

2.1

Хэвлэл мэдээллийн хэрэгслэлийн хараат бус байдал, мэдээлэл авах боломжийг баталгаажуулах

Орон нутгийн телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслэлийг мэдээлэл нээлттэй олж авах боломжоор ханган ажиллах

“АВ” телевизтэй хамтран ажиллах гэрээ байгуулсаны дагуу байгууллагын бүхий л үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээллээр тогтмол ханган ажиллаж байна. Аймгийн вэб сайтад зохион байгуулагдаж ажил үйлчилгээтэй холбоотой мэдээллийг тогтмол өгч  ажиллаж байна. Биеийн тамир, спортын салбарын Цахим сантай болох ажлыг эхлүүлэв.

2.3

Аудитын байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх идэвхижүүлэх

Байгууллагын дотоод хяналтын нэгжийг бэхжүүлэх

Байгууллагын дотоод хяналтын ажилтнаар ахлах дасгалжуулагчийг томилж, мэргэшүүлэх сургалтад хамруулах арга хэмжээг авч ажиллалав.

2.4

Авлигад өртөх эрсдэлтэй ажил, албан тушаал үйлчилгээг гүйцэтгэх албан тушаалтан, ажилтны үйл ажиллагааг хянах нөхцлийг бүрдүүлэх

Авлига ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой мэдээллийг эрх хэмжээний хүрээнд нягтлан шалгаж мэдээлдэг байх

Авлига ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой мэдээлэл тайлант хугацаанд илрээгүй.

Төрийн зарим албан тушаалтныг сэлгэн ажиллуулах нөхцлийг судлах

Судалж байна.

2.5

Хууль тогтоомж зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх

Холбогдох эрх бүхий байгууллагаас зөрчлийг хянан тогтоож ирүүлсэн мэдэгдэл, хариуцлага тооцуулах саналын дагуу арга хэмжээг авах

Санхүүгийн хяналт, аудитын албанаас явуулсан санхүүгийн хяналт , шалгалтын дагуу байгууллагад өгсөн заавар зөвлөмжийн дагуу ажиллаж байна.

Зөрчлийн дагуу мэдээллийг байгууллага албан тушаалтнаас Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар харъяаллын дагуу шилжүүлэх

 

 

 

 БИЕИЙН ТАМИР,СПОРТЫН ГАЗАР

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.