“ЭРҮҮЛ МЭНДИЙН ЦАХИМ ГҮЙЛТ-2021” АРГА ХЭМЖЭЭ ЭХЛЭХЭД 12 ХОНОГ ҮЛДЛЭЭ
Биеийн дархлааг дэмжих “Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” биеийн тамирын үйл ажиллагаа 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр эхэлж, 14 хоногийн хугацаанд улс орон даяар зохион байгуулагдана.
Нэг аймаг нэг баг, нэг дүүрэг нэг баг гэсэн зохион байгуулалтаар үйл ажиллагаанд иргэдээ оролцуулах бөгөөд идэвхтэй оролцуулсан Баруун, Зүүн, Хангайн, Төв гэсэн 4 бүсээс тус бүр 1 аймгийг , нийслэлийн дүүргүүдээс 3 дүүргийг шалгаруулна. Хамгийн хол зам туулсан эрэгтэй, эмэгтэй 3 оролцогчийг бүс тус бүрээс болон нийслэлээс мөн шалгаруулна.
Оролцогчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Strava" гүйлтийн аппликэйшныг ашиглана. Зохион байгуулагчдын зүгээс гүйлт эхлэхийн өмнө "STRAVA" аппликэйшн дээр аймаг, дүүрэг бүрийн нэрээр групп үүсгэнэ. Үүсгэсэн группэд оролцогчид өөрсдийн харьяаллын дагуу нэгдэнэ. Оролцогч нь өдөрт хэдэн ч удаа, хаана ч, хэчнээн ч км гүйж болно. Тодруулбал хурд, хугацаа, орон зай, орчин нөхцөл хамаарахгүй. Магадгүй та гүйлтийн зам дээр ч гүйх боломжтой.
Мөн гүйгээд биед ядралт, цуцалт үүссэн тохиолдолд алхсан ч болно. Гэхдээ аппликейшн тохиргоо ямар ч үед гүйх горим дээр ажиллах ёстойг анхаарна уу.
Биеийн дархлааг дэмжих “Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” биеийн тамирын үйл ажиллагааг дараах байгууллага, клубүүд, хувь хүн хамтран зохион байгуулж байна.
ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
• Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороо.
ИВЭЭН ТЭТГЭГЧ:
• G-Mobile компани
• Garmin
ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
• Аймаг, нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороод
• Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
• Аймаг, нийслэл, дүүргийн Эрүүл мэндийн газар, төвүүд
• Гүйгчдийн төлөөлөл хамтран зохион байгуулна.
Мөн энэхүү үйл ажиллагааг илүү өргөн цар хүрээнд зохион байгуулахад идэвх санаачилгатай оролцож буй дараах клубүүдэд талархал илэрхийлье.
ДЭМЖИГЧ КЛУБҮҮД:
• Let's Run Mongolia club
• I RUN Mongolia
• Achilles International Mongolia
• Active Running Community Gruppe
• MGL Running Channel
• Монголын Эрүүл мэндийн гүйлтийн холбоо
• Хамтдаа Алхацгаая клуб НҮТББ
• Оргил Өөд клуб
• Horizon Hiking club
• Хайрхан Аялагч клуб
• Тэнгэр уулчдын клуб
• UB Hiking club
• Уулчин Монгол клуб
• TRI STAR CLUB
• Монголын Рафтингийн Холбоо
"Эрүүл мэндийн цахим гүйлт 2021" арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж байна. Архангай аймгаа төлөөлж гүйлтийн арга хэмжээнд доорхи зааврын дагуу бүртгүүлж оролцоорой. Та хаана ч байсан оролцох боломжтойгоос гадна ажил гэр сургуулийн хооронд алхахдаа ашиглаж болно. Эрүүл мэнддээ анхаарал тавьж оролцъёо.
1. Фэйсбүүк Архангайн гүйгчид-2021 нээлттэй группэд элсэнэ.
2. Strava app утсандаа татаж суулгаад Arkhangai running 2021 gruoped join хийж нэгдэнэ.
3. Энэ мэдээлийг лайк дарж шэйр хийх
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.