МОНГОЛ УЛСАД АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН "ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААН" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
-----------------------------------------------------------------
Монгол улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг угтан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Биеийн тамир спортын газартай хамтран Үндэсний шагайн харваан тэмцээнийг зохион байгуулж тэмцээнд 9 багийн 70 гаруй тамирчид багийн болон цуваа харваан төрлөөр цэц мэргэнээ сорилоо.
Шагналыг аймгийн ИТХ-ын зохион байгуулалт иргэд олон нийттэй харилцах хэлтсийн дарга Я.Отгонбаатар, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Амартүвшин нар гардууллаа.
Багийн төрөлд
1-р байр А.Анхболд
2-р байр П.Пүрэвцогт /Спорт сургуулийн баг /
3-р байр Л.Мөнх-эрдэнэ /ЭБ сумын ЗДТГ-ын баг/
Хувийн цуваа төрөлд
1-р байр П.Пүрэвцогт
2-р байр А.Анхболд
3-р байр н.Нямдорж
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.