Цэцэрлэг хотноо тун удахгүй ашиглалтад орох гэж буй 1000 хүний суудалтай Спортын Ордны 2 давхарт хүн амын бие бялдрын түвшнийг тогтоох, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, эрүүл иргэнийг бий болгоход чиглэсэн "Сорилын төв" байгуулахаар тоног төхөөрөмжийн суурилуулалт, угсралт, арга зүйч нарыг сургалт мэдээллээр хангах ажил эхэллээ.
Хувь хүний амьдралын хэв маяг,бие бялдрын ерөнхий үзүүлэлтийг үндэслэн зөв зохистой хооллолт, шим тэжээлийн хэрэгцээ, идэвхтэй дасгал хөдөлгөөний зөвлөмж өгөх юм байна. Бүх шатны боловсролын байгууллагын биеийн тамирын сургалтыг хүүхэд, залуучуудыг чийрэгжүүлэх, бие бялдрын хөгжлийг хангах гол хэрэгсэл болгон хөгжүүлэх юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.